Thursday, February 4, 2016

Гадаад төлбөр тооцоо, гүйлгээний асуудлууд, Гадаад данс нээх

Гадаад гүйлгээний асуудлууд, Гадаад гүйлгээг хэрхэн хийх вэ? Хэрхэн гадаад төлбөр тооцооны (гадаадын данстай) данстай болох вэ? Гадаад данс,... thumbnail 1 summary

Гадаад гүйлгээний асуудлууд, Гадаад гүйлгээг хэрхэн хийх вэ? Хэрхэн гадаад төлбөр тооцооны (гадаадын данстай) данстай болох вэ? Гадаад данс, International Money Transfer Services буюу олон улсын мөнгө шилжүүлэх үйлчилээг ашигласны давуу тал зэргийг хүргэж байна.
Бид хэн нэгэнд бараа, бүтээгдэхүүн зараад, үйлчилгээ үзүүлээд төлбөрийг нь авахдаа эсвэл хэн нэгэнд төлбөр (Энд гарч байгаа төлбөр гэдгийг цаасан мөнгө, алт гэх мэт солилцооны хэрэгсэл гэж ойлгоно.) төлөхдөө ихэвчлэн дараах 2 аргын аль нэгийг ашигладаг.
  1. Гараас гарт
  2. Банкны дансаар буюу данснаас дансанд
Нэгдэх арга буюу гараас гарт гэдэг аргыг бид сайн мэдэх учраас шууд хоёрдох арга буюу банкны дансаар хэрхэн шилжүүлдэг талаар авч үзнэ. Дансаар шилжүүлэхэд дотоод болон гадаад гэсэн 2 гүйлгээний төрөл байдаг. Дотоод гүйлгээ буюу Монгол доторх шилжүүлэг хэрхэн хийгдэггийг хүн бүр мэддэг. Тийм учраас гадаад төлбөр тооцооны гүйлгээ хэрхэн хийгддэгийг тайлбарлах болно. Ер нь дансаар шилжүүлнэ гэдэг нь мөнгийг тухайн хүний нэртэй данснаас гаргаад (хасаад) нөгөө хүний дасанд оруулж (нэмж) байгаа үйл ажиллагаа юм. Ингэж шилжүүлэхэд бас 2 арга байна аа. Хошин шог дээр Уулнаас буухад 2 зам байнагэдэг шиг л.
  1. Банкны данс руу шилжүүлэх
  2. Төлбөрийн картнаас шилжүүлэх
Бид гадаад гүйлгээ хэрхэн хийгдэггийг судлаж байгаа учраас ихэвчлэн гадаад гүйлгээ болон төлбөрийн картын талаар л бичнэ. Мөн мөнгө шилжүүлэх маш олон төрлийн арга байдаг. Жишээ нь заавал банкны данс шаардахгүйгээр шилжүүлдэг арга гэвэл Moneygram. Энд зөвхөн банкны шилжүүлэг болон төлбөрийн карттай холбоотой зүйлийг л бичсэн болно. Гадаад гүйлгээ гэдэг нь нэг улсын банкнаас нөгөө улсын банк руу шилжүүлэг хийж байгаа үйл ажиллагаа юм. Үнэн хэрэгтээ гадаад, дотоодын ялгаа бараг байхгүй. Гадаад ч бай дотоод ч бай банк л бол банк ш дээ. Гэхдээ заавал гадаад гэж тодотгоод байгаа нь 1. Олон улсын дүрэм журам, стандартаар зохицуулагддагт 2. Бусад асуудал буюу татвар, хууль, мөнгөн тэмдэгт хоорондын харьцах ханшийн асуудалд зэрэгт байгаа юм.

1. Банкны данс руу шилжүүлэх: Олон улсад банк хоорондын гүйлгээ хийхэд SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) код буюу Дэлхийн банк хоорондын санхүүгийн теле харилцааний нийгэмлэгээс гаргасан кодыг ашигладаг. Өөрөөр хэлбэл гадаад гүйлгээ хийдэг банк бүр энэ байгууллагад гишүүнээр элссэн байдаг ба SWIFT гэдэг код авдаг. Жишээ нь: Монголын банкнуудын SWIFT кодыг дараах линкнээс хараарай http://www.theswiftcodes.com/mongolia/

SWIFT кодоор шилжүүлэг хийх буюу Bank Wire Transfer хийхэд шимтгэлтэй ба зөвхөн гуйвуулагч нь шимтгэл төлдөг. Шимтгэлийн хэмжээ дамжуулагч банкны шимтгэлээс хамаарч янз бүр байдаг. Шимтгэлд дунджаар $15 авдаг. Миний хувьд SWIFT кодыг ашиглаж bank wire transfer-ийг нилээд олон хийж үзсэн ба одоогийн байдлаар хамгийн ихдээ $30-ийн шимтгэл надаас авсан. Зарим банкнууд шимтгэл авахгүй тохиолдлууд ч гарсан. Учир нь тухайн байгуулга банктай эсвэл хоёр банк хоорондоо шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх гэрээтэй байдаг юм шиг байна лээ. SWIFT кодоор шилжүүлэхэд шимтгэлийн хувьд банкны бусад мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс (Moneygramm, Western union г.М) хямд.

Гадаад гуйвуулгын шимтгэлийн нөхцөл:
  • OUR - Гуйвуулагч нь эхний дамжуулагч банкны зардлаа даах. Энэ тохиолдолд хариуцагчийн төлбөр хүлээн авагчдаа бүрэн дүнгээр очих эсэхэд банк баталгаа өгөхгүй.
  • PPS - Гуйвуулагч нь бүх зардлаа даах. Төлбөр хүлээн авагчдаа бүрэн дүнгээр очих баталгааг банк өгнө.
Дээрх тохиолдлуудад харилцагч банкны гадаад гуйвуулгын шимтгэл дээр дээрх 2 шимтгэлийн аль нэгийг нэмж төлнө.
  • None - Замын банкны шимтгэлийг харилцагч хариуцахгүй. Энэ тохиолдолд харилцагч зөвхөн банкны гадаад гуйвуулгын шимтгэлийг л төлнө.
Гүйлгээний хугацааны хувьд гүйлгээ хийгдснээс хойш ажлын 1-3 хоногт төлбөр хүлээн авагчдаа очдог.

2. Төлбөрийн картнаас шилжүүлэх. Энэ бол өнөөдрийн нийгмийн сонгодог төлбөрийн хэрэгсэл. Учир нь бид хоол идээд, ШТС-ээс бензин аваад, онлайнаар бараа захиалаад, нэг нэгэн рүүгээр мөнгө шилжүүлэх, дэлгүүрээс бараа авах, цалингаа авах гээд бүхий л зүйлд ашиглаж байна. Картгүй бол маш хэцүү нөхцөл байдал үүсэхээр болчихоод байна. Жишээ нь нэгэн хөгжөөнтэй, ёжлосон үгийг хүргэе. Залуу хүн байж байнга л мөнгө мөнгө гэх юм. Өөр юм бодооч гэсэн чинь. Виза, мастер карт гэдэг :). 

Төлбөрийн карт нь аль байгууллага эрхлэн гаргаж байгаасаа хамаараад янз бүрийн нэртэй байдаг. Жишээ нь: Visa, Master, Discover, Union pay, American express ... гэх мэт. Карттай холбоотой технологи, үйлчилгээ хөгжөөд та утсаа барьж байгаа картаа ашиглан картнаасаа хэн нэгэн рүү төлбөр шилжүүлэх, хэн нэгнээс төлбөр авах боломжтой болсон. Энэ нь карттай холбоотой технологи, үйлчилгээ маш хурдтай хөгжиж байгаагийн илрэл юм.

Төлбөрийн картын давуу талыг та сайн мэдэж байгаа учраас нэг их дурдаад байх шаардлагагүй. Ерөнхийдөө маш их давуу тал, боломжтой зүйл гээд ойлгочихъё. За энэ их давуу тал, боломжийн хажуугаар сул тал гэж нэг зүйл байна. Өөрөөр хэлбэл төгс зүйл гэж байхгүй.

Төлбөрийн картны сул тал:
  1. Бэлэн мөнгөний шаардлагатай үед банк эсвэл АТМ-с мөнгө авахгүй бол бэлэн мөнгө болж чадахгүй.
  2. Та картаа эсвэл картныхаа мэдээллийг бусдад алдсан тохиолдолд таны картнаас дурын хүн, хүссэн хэмжээгээрэй мөнгө авах боломжтой болно. Бүр дансыг 0 болтол.
Дээрх хоёр бол хамгийн том 2 сул тал нь. Бид энд Картын мэдээллээ алдвал юу болох вэ? Онлайн гүйлгээ хийхэд катын мэдээллээ алдахаас хэрхэн сэргийлэх вэ? гэсэн асуудлуудын талаар авч үзэж байгаа.

Картын мэдээлэл буюу Картын дугаар, Картын дуусах огноо, Карт баталгаажуулах тоо (CVV буюу картын ар талд байдаг 3 оронтой тоо) гэсэн 3 мэдээллийг алдах юм бол таны картнаас мөнгө авах боломжтой болдог. Энэ мэдээллүүдийг дараах байдлаар алдах боломжтой.
  1. Картаа бусдад үзүүлэх. Картыг чинь харсан хүмүүс дээрх мэдээллийг нь хараад мэдээд авчих юм бол таны данснаас мөнгө хулгай хийх боломжтой болно. Тиймээс бусдад буюу таньж мэдэхгүй хүмүүст картаа харуулахгүй байх хэрэгтэй. Ялангуяа дэлгүүр, АТМ-ийн дараалалд зогсохдоо ил барихгүй байх хэрэгтэй.
  2. Онлайнаар гүйлгээ, худалдан авалт хийхэд. Онлайнаар худалдан авалт, авсан үйлчилгээнийхээ төлбөрийг картаар төлөх явцад хакерууд дундаас нь картын мэдээлэл хулгай хийх боломжтой байдаг. Эсвэл зориуд хуурамч сайт хийж байгаад картын мэдээлэл хулгай хийдэг. Хэрхэн хамгаалах талаар тусад нь доор бичнэ.
  3. Картын мэдээлэл болон таны нууц, эзмэг мэдээллүүдийг хулгай хийх зорилготой вирусууд байдаг. Тиймээс компьютер, гар утас, tablet гэх мэт төхөөрөмжүүдээ вируснээс хамгаалах хэрэгтэй.
Онлайнаар гүйлгээ, худалдан авалт хийхэд картынхаа мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?
Хамгаалах арга нь маш энгийн. Олон улсын мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгч вэб сайт (байгууллага)-уудыг ашиглах. Ийм үйлчилгээ үзүүлэгч сайтууд мөнгө шилжүүлэх болон хүлээн авахын аль алиныг хийдэг. Жишээ нь: Юм худалдан авах, бараа зараад төлбөрийг нь хүлээн авах гэх мэт. Та PaypalSkrillPayza гэсэн нэрийг найз нөхөд, интернет, ер нь аль нэг газраас сонссон байх. Энэ хоёр бол онлайнаар мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгчдийн топууд (шилдэгүүд) нь юм.

PayPal

Paypal нь онлайнаар мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгчдийн анхдагчуудын нэг. Тийм учраас нэр хүндтэй. Мөн маш олон газрууд ашигладаг. Paypal-д нэг асуудал байдаг. Тэр нь Монгол болон дэд бүтэц, хөгжил муутай орноос нээсэн Paypal аккаунтаар мөнгө хүлээн авах боломжгүй байдаг. Зөвхөн төлбөр л төлж болно.

Skrill

Хуучнаар бол Moneybookers. Paypal-аас ялгарах гол онцлог нь ямар ч улсаас нээсэн аккаунтаар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахын аль алиныг нь хийж болно. Сүүлийн үед маш олон байгууллагууд Skrill-ийг төлбөрийнхөө хэрэгсэл болгож байгаа. Skrill-ийн үйлчилгээний нөхцөл нь маш уян хатан.
Бүртгүүлэх


Хуучнаар бол AlertPay. Paypal-аас ялгарах гол онцлог нь ямар ч улсаас нээсэн аккаунтаар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахын аль алиныг нь хийж болно. Сүүлийн үед маш олон байгууллагууд Payza-ийг төлбөрийнхөө хэрэгсэл болгож байгаа. Payza-гийн үйлчилгээний нөхцөл нь маш уян хатан.

За одоо та зарим сайтууд дээр төлбөрийн хэрэгсэл дээр Paypal, Skrill, Payza гэх мэт төлбөрийн хэрэгслүүд байдгийг ойлгосон байх. Жич: онлайнаар мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгчдийн зорилго нь зөвхөн мөнгө шилжүүлэх, хүлээн авах, картын мэдээлэл алдахаас сэргийлэх биш шүү.

За нийтлэлийн бонус болгоод Америкийн банк (Bank of America)-ны данстай болох аргыг хэлж өгье.

Хамгийн амарханаар, үнэ төлбөргүй Америкийн банкны данстай болох арга гэвэлPayoneer.com сайтад бүртүүлээд Payoneer.com-ийн мастер карт, Америкийн банкны данстай болох юм.
Payoneer.com-д бүртгүүлэхэд бүртгүүлсэн хаяг руу чинь Payoneer.com-ийн мастер карт илгээх ба шуудангаар 4 долоо хоногийн дотор ирнэ.



Энэ картыг ашиглаад картаар хийдэг бүхий л зүйлийг хийж болно. Жишээ нь: Paypal, Skrill аккаунтыг баталгаажуулах, АТМ-аас мөнгө авах, онлайнаар худалдан авалт хийх, төлбөр хүлээн авах, Paypal, Skrill-ээс мөнгө авах ... гэх мэт. Хамгийн гол нь Америкийн банк (Bank of America)-ны данстай болж байгаа юм.

4 comments

  1. payorneer kartand mongold bga bankaar damjuulj mungu hiij boldog uu. Tgeed kartand orson mungu ATM ees awch boloh uu.

    ReplyDelete
  2. sn bnu. skrillin talaar heden zuil lavlah gesen yumaa

    ReplyDelete
  3. skrill mongold mongo huleej avj boloh uu

    ReplyDelete